Энэ өдрийн мэнд

2011-05-07 -

 Монгол хэл бичгийн улсын олимпиад. Х анги 2006 он
 Монгол Хэл Уран Зохиолын хичээл

Монгол хэл бичгийн улсын олимпиад

X анги. /2006 он/

Нэгдүгээр даалгавар. Эх / 6 оноо/

Зун

Баланд шунасан эрвээхий буух цэцгээ эс олон эргэлдэнэ. Өнгө цэцгэн даашинзтай охидыг өөр хооронд нь ялгахад цэцгээ андуурсан эрвээхий шиг нүд төөрнө. Сүүнд бялуурсан ишиг хурга сул хивэн тийрнэ. Сүүдэр хайсан салхи нарны туяанд дуниартан сүр бараатай уулс унтаа юм шиг зүүрмэглэнэ.

1. эхээс адилтгал олж бич.

2. эхээс зүйрлэл олж бич.

3. “баланд согтсон эрвээхий”, “сүүдэр хайсан салхи”, “уулс зүүрмэглэх” гэсэн холбоо үгсийн дүрслэх хэрэглүүрийг тодорхойл.

4. уг эх хэдэн цогцолбороос бүтсэн бэ? Найруулгын ямар төрөл вэ?

5. Цогцолборуудын өгүүлбэрийг утга, хэлбэрийн хувьд хэрхэн холбосон байна вэ?

Хоёрдугаар даалгавар. Өгүүлбэрийн бүтэц, хэв шинжийг тодорхойл. /4 оноо/

Орчин үеийн хамгийн найдвартай аргын нэг бол цахим тооцоолуур хэрэглэн электрон ном буюу “э - ном” бүтээх явдал бөгөөд “э- ном” нь тоосонд дарагдахгүй, төдий л орон зай эзлэхгүй, нөгөө ном судрын цаасыг идэж, зооглогч өт хорхойд идэгдэхгүй, мэдээллийг хайж олоход хялбар, багтаамж сайтай зэрэг олон давуу талтай байжээ. /Л.Түдэв/

Гуравдугаар даалгавар. Үгзүйн дараах даалгаврыг хий. /5 оноо/

А. Дээрх эхэд нөхцөлдүүлэн холбох нөхцөлтэй хэдэн үйл үг байна вэ?

Б. Дээрх эхэд байгаа нэрлэхийн тийн ялгалын нөхцөлтэй үгийг бич.

В. “Нарны туяа” гэдэг холбоо үгэнд орсон харъяалахын тийн ялгалын утгыг тодорхойлж бич.

Г. “Нас” гэдэг язгуураас төрөл үг 4-ийг бүтээ.

Дөрөвдүгээр даалгавар. Дараах авиа зүй, зөв бичих даалгаврыг гүйцэтгэ. /4 оноо/

А. “хямдаръя” гэсэн үгийг авиа зүйгээр задалж бич.

Б. Дараах үгсээс зөв бичсэн үгийг олж, холбогдох дүрмийг тайлбарлаж бич.

1. идэвхжинэ 2. идэвхэжнэ 3. идэвхижнэ

Тавдугаар даалгавар. Утга зүйн даалгавар /5 оноо/

1. “Нар баруун хойноос навтсанд боодолтой гарна” гэсэн өгүүлбэрийн санааг нэг хоёр үгээр бич.

2. Өгүүлбэрийн санаатай ойролцоо хэлц өгүүлбэр тавыг олж бич.

3. Уул өгүүлбэр ямар ямар дүрслэх хэрэглүүрээр бүтсэнийг ялган бич.

Зургадугаар даалгавар. Уран зохиол /10 оноо/

1. П. Лувсанцэрэнгийн “Усны эргүүлэг буюу Борзооны явдал” туужийн Хашбатын дүрийг 5-8 өгүүлбэрээр илэрхийлэн бич.

2. Б.Ринченгийн уран бүтээлийн гол онцлогийг 3 өгүүлбэрээр тодорхойл.

3. Хуульч Сандагийн “Тэжээсэн нохойн хэлсэн нь” зохиолын утгыг нэг өгүүлбэрээр бич.

4. Б.Явуухулангийн “Би хаана төрөө вэ?” шүлгийн “Зүйдэлгүй цагаан өрхийн хоймсолж томсон оосорт” гэсэн мөрийн хэлний уран дүрслэлийг тайлбарла.

Долдугаар даалгавар. Зохион бичлэг /8 оноо/

“Тунгаар нь уусан чи байтугай тугнуурыг нь долоосон би” гэдэг шог хэлцийн утгаар 100 үгтэй зохион бичлэг бич.

Наймдугаар даалгавар. Монгол бичиг /8 оноо/

“Зун” эхийг монгол бичгээр хөрвүүлж бич.

Түлхүүр буюу заавар

Нэгдүгээр даалгавар.

1. Адилтгалцэцгэн даашинз

2. Зүйрлэлэрвээхий шигунтаа юм шиг

3. Дүрслэх хэрэглүүр:

баланд согтсон эрвээхий – хүншүүлэл

сүүдэр хайсан салхи – амьшуулал

уулс зүүрмэглэх – амьшуулал

4. Энэ эх 2 цогцолбороос бүтсэнУран дүрслэлтэй тул уран зохиолын найруулга юм.


5. Цогцолборуудын өгүүлбэрийг аялгаар зэрэгцүүлэн холбосон

Өгүүлбэрүүдийн өгүүлэхүүн ньодоо цагийн “на нөхцөлөөр хэлбэржижаялгаар зэрэгцэн холбогдожодоо цагийн утгаилэрхийлсэн.

Хоёрдугаар даалгавар.

Орчин үеийн хамгийн найдвартай аргын нэг бол цахим тооцоолуур хэрэглэн электрон ном буюу “э - ном” бүтээх явдал бөгөөд “э- ном” нь тоосонд дарагдахгүй, төдий л орон зай эзлэхгүй, нөгөө ном судрын цаасыг идэж, зооглогч өт хорхойд идэгдэхгүй, мэдээллийг хайж олоход хялбар, багтаамж сайтай зэрэг олон давуу талтай байжээ.

Гуравдугаар даалгавар.

1. Нөхцөлдүүлэн холбох нөхцөлтэй үйл үг 3 байнаҮүнд : олонхивэндуниартан

2. Нэрлэхийн тийн ялгалын нөхцөлтэй үг : эрвээхийнүдсалхиуулсишиг хурга

3. Нарны туяа – холбоо үгийн харьяалахын тийн ялгалын нөхцөл нь үүсэл гарлын утгаилэрхийлжээ.

4. нас – настаннасажнасалнастайнасгүй

Дөрөвдүгээр даалгавар.

1. хямдаръя

х – х/ь/

я – а

м – м

д – д

а – а

р – р

ъ –

я – а

ү – 8 а

2. идэвхэжнэ – идэвх + ж + нэ

Идэвх гэсэн заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд “ж гэ

сэн заримдаг гийгүүлэгчийг залгахдааэгшиг жийрэглэнэУчир нь сх –ийн дараах тч –ээс бусад тохиолдолд заримдгийн дараазаримдаг гийгүүлэгч эгшигтэй байнаИдэвхэж 

гэдэг үгэнд “нэ нөхцөлийг шууд залгахад ямарнэг эгшиг жийрэглэх шаардлагагүй учир шууд залгана.

Тавдугаар даалгавар.

1. Нар баруун хойноос навтсанд боодолтой гарна. –

Хэзээ ч бүтэшгүй зүйл

2. Ойролцоо утгатай хэлц ньүхс

эн чавганцаас унгас /эсгийгуйхусан дээр өрөм тогтоох,мянгуужингийн үлгэрхөхөөг хүйдсээр цохиххарганы ноос түүж эсгий хийх

3. нар навтсанд боодолтой – багасгал

нар баруун хойноос гарах - ёгтлол

Зургадугаар даалгавар.

1. П.Лувсанцэрэнгийн “Усны эргүүлэг буюу Борзооны явдал туужийн Хашбат бол

- Сониуч зантай.

- Аливаа зүйлийг дүрслэн илэрхийлэхдээ сайн.

-

-

-

2. Б.Ринченгийн уран бүтээл бол

- Түүхэн сэдэвт том хэмжээний зохиол бичдэг.

- эртний буюу хуучин үгхүндэтгэлийн үг ихтэйурт нийлмэл өгүүлбэрүүдтэйэрхэмсэг тансагнайруулгаар бичдэг.

- Туульсын төрлөөрихэвчлэн роман бичсэн. “Үүрийн туяа роман нь монголын орчин үеийнанхны роман гэж МУЗ-ын түүхэнд тэмдэглэгдсэн.

3. Хуульч Сандагийн “Тэжээсэн нохойн хэлсэн нь зохиол нь эзэндээ үнэнч зарц барлаг хувьзаяатайгаа эвлэрч байгаа тухай юм.

4. Б.Явуухулан “Би хаана төрөө вэ?” шүлгийн:

Зүйдэлгүй цагаан өрхийн хоймсолж томсон оосорт – хэтрүүлэл болон төлөөлөл ашиглажээ.

Зүйдэлгүй цагаан өрх – хэтрүүлэл

өрхийн хоймсолж томсон оосормонгол гэрийг төлөөлжээ.

Долдугаар даалгавар.

Тунгаар нь уусан чи байтугай тугнуурыг нь долоосон би

. Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд

<- Өмнөх . Дараагийн ->




:-)
 
xaax